Үндэсний Статистикийн Хорооноос наймдугаар сарын малын зах зээлийн үнийн мэдээллийг танилцуулав.
Малын зах зээлийн наймдугаар сарын дундаж үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад
- нас бие гүйцсэн ат 1.4 сая төгрөг болж, 3.1 мянган төгрөгөөр,
- соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 63.5 мянган төгрөгөөр,
- хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 121.2 мянган төгрөгөөр,
- эр хонины үнэ 223.4 мянган төгрөг болж, 6.4 мянган төгрөгөөр,
- эр ямааны үнэ 149.5 мянган төгрөг болж, 0.1 мянган төгрөгөөр өссөн байна.
Нас бие гүйцсэн эр хонь Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 280 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 145 мянган төгрөгийн ханштай байна. Харин нас гүйцсэн эр хонины наймдугаар сарын улсын дундаж ханш 223 мянган төгрөг байгаа юм.
Тэгвэл Говь-Алтай аймагт нас гүйцсэн эр хонь 270 мянган төгрөгийн ханштайгаар Улаанбаатар хотын араас бичигджээ.
2020 оны наймдугаар сарын гунан үхрийн дундаж үнийг энэ мөн оны үетэй харьцуулахад 411 мянган төгрөгөөр өсжээ. Харин нас гүйцсэн эр хонь 49 мянган төгрөгөөр өссөн аж.