Өмнөд бүсийн уул уурхайн эрчим хүчний хэрэгцээг хангах ёстой Таван толгойн дулааны цахилгаан станц (ДЦС) барих төсөл үнэхээр яст мэлхийний хурдтай явж ирлээ. Энэхүү 450 MBт-ын хүчин чадалтай ДЦС нь Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн босох юм. Сүүлийн үеийн мэдээллээр энэ мега төслийн тендерт “Моннис” компани шалгарсан гэж яригдаж байв. Гэвч юу болсон нь мэдэгдэхгүй цуцлагдсан. Ингээд дахин тендер зарлагдахад Лаосын компани шалгарсан дуулдаж байлаа. Тэгвэл дахиад л энэ компани ажлаа эхлүүлэх эсэх нь бүрхэг болжээ. Яагаад гэвэл дээрх төсөлд дахин тендер зарлагдчихаж.
Ингэхдээ сонгон шалгаруулалт нь 14 хоногоор хойшилжээ. Үүн дээр судлаачдын харж байгаагаар “Би хийхгүй бол чи бас хийхгүй” гэдэг монголчуудын бие биеэ татаж унагадаг зарчим үйлчлэв бололтой. Монголчууд өөрсдөө хийхгүй бол бусдаар хийлгэхгүй гэдэг муухай араншинтай улс. Энэ хандлага Монгол Улсын хөгжилд саад тушаа болж ирсэний тод жишээ бол Таван толгойн ДЦС-ын төсөл юм. Уг станц ашиглалтад орсноор жил бүр төсөвт 34.5 сая ам.долларын татвар төвлөрүүлнэ. Ингэснээр говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Таван толгойнүүрснийбүлэг ордуудын болон Оюу толгойг 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчээр хангана. Жил бүр гадагшаа урсад буй 120 сая ам.долларыг дотооддоо үлдээх ач холбогдолтой. Барилга угсралтын явцад давхардсан тооогоор 2000 ажилчид, ашиглалтад орсны дараа 300 байнгын ажлын байр шинээр бий болно.
Монголын том эрх ашиг болсон Таван толгойн ДЦС-ыг хурдан баримаар байна.
М.ЦЭЦЭГ