Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг вакциныг аравдугаар сарын 18-наас хийж эхэлнэ DNN.mn

Томуугийн эсрэг дархлаажуулалыг энэ сарын 18-наас эхлүүлэхээр болжээ. Энэ жил өнгөрсөн жилийнхтэй адил дөрвөн цэнттэй 300,000 тун вакциныг захиалсан бөгөөд ирэх аравдугаар сарын 17-нд хүлээн авч 18-наас дархлаажуулалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.

Тус вакцин нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн үйлчилгээтэй аж. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, хөхүүл, жирэмсэн эхчүүд хамаарна. Мөн иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Вакцины дархлаа тогтоох хугацаа зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийх аж.

Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *