Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *