Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны 8 дугаар сард 32.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 (21.1%) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 16.2 хувиар өсөж,
- Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 11.7 хувиар буурсан байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3469.98 төгрөг,
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3786.60 төгрөг,
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 479.45
төгрөг,
Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 36.36 төгрөг байна.