Categories
мэдээ эдийн-засаг

Тээвэр, эдийн засгийн шинэ зам байгуулагдана DNN.mn

Энэтхэг-Ойрхи Дорнод-Европыг холбосон тээвэр, эдийн засгийн зам(India-Middle East-Europe Economic Corridor, IMEC) байгуулах тухай санамж бичигт АНУ, Европын холбоо, Энэтхэг, Герман, Франц, Итали, АНЭУ, Саудын Араб, улсууд гарын үсэг зурсан байна. Тээврийн энэ коридор нь дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах бол Энэтхэг улс нь Ойрхи Дорнодтой урт хугацаагаар холбогдох юм.

“IMEC” байгуулагдаж буйг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд Шинэ Дели хотноо болсон “Хорийн бүлэг(G20)”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, уг санаачилга нь Ойрхи Дорнодын орнуудын хооронд олон салаа салбар төмөр замын сүлжээ, устөрөгч дамжуулах хоолой тавих, цахилгаан эрчим хүч, мэдээлэл дамжуулах кабель татах, түүнчлэн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой аж.
Тээврийн нэгдсэн коридор бий болгож төмөр зам, боомт барих боломжийн талаар Энэтхэг, Саудын Араб, АНУ хэдэн сарын турш хэлэлцэж байгааг “Reuters” агентлаг урьд нь мэдээлж байсан билээ. Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг сөргүүлөн тавигдах энэ төслийг Вашингтон ихээхэн сонирхож байна гэж тус агентлаг мэдээлж байсан юм. Үнэхээр энэ зурваст Хятад, Орос, Турк улсууд хамрагдаагүй байгаа юм.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *