Монгол Улсын соёлын биет бус өвийн төрөл болох Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа энэ сарын 07-10-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулжээ.
- 1-р байранд – Франц Улсын баг тамирчид
- 2-р байранд – Монгол Улсын баг тамирчид
- 3-р байранд – Казахстан Улсын баг тамирчид тус тус шалгарлаа.
Монголын өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг билээ. Түүнчлэн, морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн бай-д сум тавьдаг гэдгээрээ онцлог юм.