Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ бусдын “Iphone-13” маркийн утсыг булаан зугтжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 08-ны өдрийн 02 цаг 11 минутад Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, “Бөхийн өргөө”-ний орчимд гар утас булаагаад зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Э”-ийн iPhone 13 загварын гар утсыг 37 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ булааж зугтсан үйлдлийг илрүүлсэн байна.

Эд мөрийн баримтаар хохирогчийн гар утсыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн шөнө, оройн цагаар гудамж, талбайд явахдаа харанхуй, гэрэлтүүлэггүй гудамж, замаар ганцаараа зорчихгүй байх, баталгаатай такси, унаагаар үйлчлүүлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *