Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр: Ардчилсан намд шинэчлэл хийгдэх ёстой DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь болон Ардчилсан намын 15 Дэд дарга нар Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр “АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны тухайд “Ямар түвшний хүн ажиллуулах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Олон нийтэд хүрдэг хүн ажиллуулах уу эсвэл дотоод ажил чухал байна уу гэдгээ анхаарна гэсэн үг. Бид тодорхой шийдвэрүүдээ гаргана. Ойрын хугацаанд намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилно” гэв.

Мөн “Ардчилсан намын гишүүдийн гаргасан санал нь нам цусаа сэлбэх ёстой, удирдлагын төвшинд шинэчлэл явах ёстой. Дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх шаардлага байна. Төрийн бодлого алдагдсантай холбоотойгоор туршлагатай хүмүүс хэрэгтэй. Тэрний хажуугаар ардчиллыг хамгаалдаг, монголчуудын эрх чөлөөг хамгаалдаг дараа үеийн хүмүүсийг гаргаж ирж, удирдуулах гэдэг саналыг хүчтэй илэрхийлсэн. Гурван том санал дээр багцалсан.

Ардчилсан намд шинэчлэл хийгдэх ёстой. Ардчилсан нам дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон гэдэг санал давамгайлсан” хэмээн ярилаа.

 

One reply on “Л.Гантөмөр: Ардчилсан намд шинэчлэл хийгдэх ёстой DNN.mn”

залуучууд гарч ирэх ёстой. гэхдээ хүмүүсийн бэлдсэн дардан замаар биш, бас лифтэнд шууд суугаад 10 давхарт шууд гарах биш, зохих саад бэрхшээлийг даван туулж гарах ёстой. Гончигоо, элбэгээ, энхсайхан, алтанхуяг, амаржаргал, ганболд, цагаан, батүүл, батбаяр, баттулга, эрдэнэ мэтийн нөхдүүд зууралдаад байлгүй их хол яваад зайгаа тавьж өгөх цаг болсон. Олон улсын хэмжээний алдар цуутай хулгайч луйварчин Баярцогтыг тэргүүн дэдээр сонгоно гэдэг бол угтаа ардчилсан нам төрийн өмч хөрөнгө, ард түмний баялагийг хулгай хийж баяжихыг хүлээн зөвшөөрдөг нам гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг. Үүнд ямар нэгэн тайлбар хэрэггүй. Тэр Өнөрөө мэтийн Элбэгдоржын гар хөл энэ намд байж л бна. Гантөмөр бүх хүний аяыг олох гэж тэнэгтвэл өөрөө л онигоо болно. Хурц, Мөнхэрдэнэ мэтийн эргүү малууд энэ намд гай болохоос гавьяа авчрахгүй. Ийм л бна даа ардчилсан намыхаан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *