Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хүчитгэсэн түр даланг зөөвөрлөх ажлыг өнгөрсөн шөнө эхлүүлжээ.
Өглөөний 06:00 цагийн байдлаар уг далангийн 70 орчим хувийн шороог зөөж тээвэрлэсэн байна.
Цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, нэгжийн 95 төрийн албан хаагч гурван машин механизмтай, 09:00 цаг хүртэл Парисын гудамж буюу Буян компанийн урд талын авто болон явган хүний замын хэсгийг цэвэрлэн, ариутгал хийжээ.
Одоо замын хөдөлгөөнийг нээсэн байна.
Түр даланг зөөж тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх ажил үргэлжлэх тул иргэд, оршин суугчид заасан маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.
Мөн Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт босгосон үерийн далангуудыг цэвэрлэж эхэлжээ. Цэвэрлэгээний дараа ариутгал хийх юм байна.