Categories
мэдээ нийгэм

Галуу судлаачид Өгий нуурын ус намгархаг газартай танилцав DNN.mn

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаач Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийлээ.

Судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцийн хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцов. Мөн Өгий нуурын хамгаалал, менежмент, цаашид хийх судалгааны ажил, хэрхэн хамтран ажиллах талаар сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатартай хэлэлцлээ.

Тус үйл ажиллагааг Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Орхон-Чулуут голын сав газрын захиргаа хамтран зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *