Categories
мэдээ нийгэм

ХҮН нам: Сурагчийн дүрэмт хувцсыг сольж, өнгө зааж өгөөд сонголтыг эцэг, эхчүүдэд үлдээх хэрэгтэй DNN.mn

Бага сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцсыг сонголттой болгох, өөрчлөх асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Нэгдүгээрт, сонголттой байх боломжийг олгох хэрэгтэй. Бага насны хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй хувцсаар өнгө ижилсүүлээд эцэг, эх багш нарын оролцоотой сургуулийн зөвлөлөөр сонголт хийх боломжийг олгоосой гээд холбогдох эрх бүхий байгууллагуудад бид хандаж байна.

Бүгд поло цамц өмсөнө, бүгд дүрэмт хувцаснаас татгалзана гэсэн үг биш. Сонголтыг эцэг эхчүүдэд өгөөсэй л гэж байгаа юм. Өнөөдөр өмсөж буй пиджак хүүхдийн хөдөлгөөнийг маш их хорьж байдаг. Сургууль болгон хүүхдийн хөдөлгөөнд саад болдоггүй нүсэр биш төсөр дүрэмт хувцас өмсүүлээсэй. Улсын хэмжээнд тогтоосон хатуу стандартаа эргэж хараасай гэдэг саналыг дэвшүүлж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *