Өчигдрийн орсон хүчтэй борооны улмаас БЗД-ийн хэсэг хороод үерийн гамшигт өртөөд буй. Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны иргэд гэр бүлийн хүмүүсээсээ хол байгаа бол яаралтай холбогдож мэдэгдэх шаардлагатай байна. Хэрэв холбогдож чадахгүй байх, үер усны гамшгаас хойш чимээ сураггүй байгаа бол 101 болон 105 дугаарын утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлэхийг нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб ерөнхий боловсролын 127 дугаар сургууль дээр байрлан ажиллаж байна.
Мөн Онцгой байдал, цагдаа байгууллагын алба хаагч, төрийн байгууллагын нийт 700 орчим ажилтан Баянзүрх дүүргийн үерт өртсөн байршилд ажиллаж, ор сураггүй болсон, нас барсан хүн байгаа эсэхийг тодруулах, аюулгүй байдлаа хамгаалах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байгаа аж.