Categories
нийгэм цаг-үе

Алтан овооны их тахилга наадам болно DNN.mn

Төрийн тахилгат Алтан овооны тэнгэрийг тайх ёслол наадам наймдугаар сарын 4, 5, 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт болно.

Алтан овооны их тахилгыг таван жилд нэг удаа хийдэг төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ юм. Тахилгын үеэр эрийн гурван наадам зохион байгуулдаг уламжлалтай. Хурдан морины:

  • Азарга, соёолон, дааганы уралдаан наймдугаар сарын 5-нд
  • Их нас, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан наймдугаар сарын 6-нд болно.

Алтан овоо нь Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн түвшнээс дээш 1354 метр өндөрт оршдог. XVII зууны үеэс нутгийнхан өөрсдийн хүчээр тахиж ирснийг 1913 оноос Богд хааны зарлигаар албан ёсны тахилгатай болгосноор өргөн олныг хамарсан их тахилгат уулын нэг болжээ. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан боловч 1990-ээд оны үеэс дахин сэргээж, 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ.

2004 онд оройд нь байх ганжирыг бүрэн алтадсан байна. Алтан овоо нь зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо бөгөөд эрчүүд л гарч сүслэн мөргөж, сархадын дээжээ өргөж, арц хүжээ аравнайлдаг. Харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэгт гардаг байна. Алтан овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, зүүн талд Шилийн богд уул байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *