Categories
мэдээ нийгэм

ГЕГ: Он гарснаас хойш импортоор нийт 4273.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ DNN.mn

Энэ оны эхний 6 сард Монгол улс импортоор нийт 4273.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 325.5 сая ам.доллараар буюу 8.2 хувиар өссөн байна.
Импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний мод, модон эдлэлийн машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлсөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 230.4 мян.тонноор, үнийн дүн нь 114.3 сая ам.доллараар тус тус өссөн байна. Нэг тонны импортын хилийн дундаж үнэ 885.2 ам.доллараас 803.4 ам.доллар болж буурсан байна. Үүнд, автобензины импортын дундаж үнэ 830.4 ам.доллараас 719.1 ам.доллар хүртэл буурчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 202.4 мян.тонноор, үнийн дүн 128.1 сая ам.доллараар тус тус өсч, дундаж үнэ нь 80.4 ам.доллароор буурсан байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 775.6 сая ам.доллар буюу 18.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1008.9 сая ам.доллар буюу 23.6 хувь /үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 880.3 сая ам.доллар буюу 87.2 хувь/ хүнсний бэлэн бүтээгдэхүүн 308.9 сая ам.доллар буюу 7.2 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 827.0 сая ам.доллар буюу 19.4 хувь, хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 176.8 сая ам.доллар буюу 4.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 378.1 сая ам.доллар буюу 8.8 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 236.3 сая ам. доллар буюу 5.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 82.7 хувийг эзлэж байна
Манай улс дэлхийн 138 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 39.0 хувь, ОХУ-д 26.6 хувь, Япон-д 8.0 хувь, БНСУ-д 4.6 хувь, АНУ-д 3.6 хувь, ХБНГУ-д 2.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 84.2 хувийг эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *