Categories
онцлох-нийтлэл улс-төр

Ж.Чинбүрэн: Англи хэлийг бага ангиас нь зааж болохгүй гэж огт хэлээгүй. Гол нь хуульчлах ямар шаардлага байгаа юм бэ л гэсэн DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-аар Эмийн үнэ, чанарыг судлан шалгах түр хороо байгуулах тогтоолыг баталсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хаврын чуулганаар түр хороо байгуулах тогтоол батлагдсан. Тиймээс энэхүү түр хорооны үйл ажиллагаа эхэллээ гэж ойлгож болно. Монголын зах зээлд байгаа эм түүн дотор зайлшгүй шаардлагатай байгаа эмийн асуудлаар энэхүү түр хороо ажиллах зорилготой.

-Зайлшгүй шаардлагатай эм гэхээрээ юуг хэлээд байна вэ?

-Архаг хууч өвчтэй хүмүүс тогтмол эм уудаг. Энэхүү тогтмол байнга уудаг эмийн үнийг улсаас хөнгөлж өгдөг. Тухайлбал, 2020 оноос өмнө 27 тэрбум төгрөгийн төсөвтэй, хэдэн тусгай аптекуудаар энэхүү зайлшгүй шаардлагатай эмүүдийг тараадаг байлаа. Өөрөөр хэлбэл хэдхэн аптект тусгай зөвшөөрөл өгдөг байснаас болоод иргэдийн дараалал, хүлээлэлт ихэссэн байсан.

Харин бид Эрүүл мэнд болон Эрүүл мэндийн даатгалын түүнийг дагалдах хуулиудад өөрчлөлт оруулж баталсан. Ингэж өөрчлөлт оруулахдаа эмийн агентлаг байгуулсан. Мөн зайлшгүй шаардлагатай эмийн төсвийг бид нэмсэн. Одоогийн байдлаар 89 тэрбум төгрөг байна. Нөгөөтэйгүүр бүх эмийн худалдаа хийх аптекууд дээрх зайлшгүй шаардлагатай эмүүдийг борлуулах боломжтой болгож өгсөн.

Гол асуудал нь хуульд үүнийг тусгая гэж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдгийг хуульчилж баталгаажуулах гээд улайраад байна.

-Яагаад хуульчилж болохгүй гэж?

-Бид Манжийн дарлалд байхдаа тус улсын хэлийг үндсэн гадаад хэлээ болгоогүй. 70 гаруй жил ЗХУ-аас улс төр, эдийн засгийн бүрэн хамааралтай байхдаа орос хэлийг үндсэн хэлээ болгоогүй. Гэтэл англи хэлийг яагаад хуульчлах гээд байгаа юм. Би тэрийг та бүхнээс асуумаар байна.

-Хуульчилж байж боловсролын тэгш байдал бий болох юм биш үү?

-Үгүй ээ. Бид дэндүү ахуйгаасаа холдчихсон байна. Бүгд суурьшмал хэв маяг руу дэндүү огцом орж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын ачаалал ямар байгаа билээ. Нөгөө монгол ахуй, монгол хэл зүй хаана байна. Өдөрт хэдэн ч монгол үг устаж байна вэ. Монгол хүний язгуур эрх ашиг бол хэл, мал аж ахуй. Үүгээрээ бид монгол гэдгээрээ бахархдаг. Нөгөөтэйгүүр англи хэлийг хуульчилна гэдэг маань зөөлөн хүчээр Монголыг хэлгүйжүүлэх бодлого явж байгаа гэж харддаг. Тэртээ тэргүй Үндэсний хөтөлбөрт нь англи хэл ч битгий хэл дурын гадаад хэлээ бага ангиасаа үзэх боломжийг нь нээж өгье л гэж байгаа шүү дээ. Яагаад заавал англи хэлийг үндсэн хэл болгож хуульчлах ёстой юм. Би үүнийг л асуугаад байгаа юм. Түүнээс биш англи хэлийг бага ангиас нь заахыг боль, наадах чинь болохгүй шүү гэж огт хэлээгүй. Гол нь хуульчлах ямар шаардлагатай байгаа юм бэ л гэсэн. Гэтэл миний эсрэг ямар их зохион байгуулалттай харлуулалт явж байна вэ. Арай дэндүү явлаа. Миний дотор Монголоо гэсэн зүрх цохилж байна. Миний судсаар монгол цус урсаж байгаа. Тиймээс би Монгол Улсаа ийм амархан бусдад өгмөөргүй байна.

-Тэгэхээр таны хувьд хуульчлахыг нь эсэргүүцэж, харин хөтөлбөрт нь тусгаж явах нь зөв гэж үзээд байгаа юм байна, тийм үү?

-Яг зөв. Өнөөгийн УИХ-ын 76 гишүүн дотор англи хэлийг эсэргүүцсэн нэг ч хүн байхгүй. Харин хуульчлах асуудлыг бид анхаарах ёстой. Хэрэв хуульчилчихвал бусад хэлийг үзэж болохгүй болно. Тэгвэл энэ чинь өөрөө ардчилсан орны хувьд байж боломгүй зүйл. Саяхан би телевизийн хэлэлцүүлэгт энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр очлоо. Гэтэл МУИС-ийн багш гэх залуу “Тэртээ тэргүй монгол хэл 500 жилийн дараа устана” гэж “солиорч” байна лээ. Ийм өөдгүй байж болох юм уу. Энэ бол шууд утгаараа Монгол устана гэж хэлж байгаатай агаар ижил. Би тэрхүү хэлэлцүүлэгт очсондоо гутсан. Гэхдээ англи хэл сурах нь дэлхийд нэвтрэх гарц. Тиймээс англи хэлийг сурах чиглэлд ер нь хэлтэй болох чиглэлийг ойр дотныхондоо, залуучууддаа уриалдаг. Өөрийнхөө итгэл үнэмшил, санал бодлоо хаана ч хэзээ ч хэний ч өмнө хэлнэ. Хэнээс ч айхгүй. Би 1000-аас олон хүнд хагалгаа хийж, улаан цустай ноцолдож өдийг хүрсэн хүн. Тэр болгондоо нэг ч гэсэн монгол хүний амийг аварчих юмсан л гэж бодож явсан. Харин надад ямар шагнал ирэх бол, хэнд таалагдах бол гэж огт яваагүй шүү.

-Сүүлд нэг зүйл танаас тодруулъя. Таны хадам аав яагаад бусдаас илүү тэтгэвэр аваад байна вэ. Үүнд тайлбар өгөөч та?

-Нийгмийн даатгалын сангийн үндсэн зарчим бол хүн ажиллах хугацаандаа төрдөө хадгалуулсан мөнгөө нас өндөр болсон хойноо буцаагаад авч байгаа л зүйл. Үүнийг нь төр найдвартай хадгалаад өсгөөд буцаагаад тогтмол олгох ёстой. Нөгөөтэйгүүр бид халамжийн бодлогоо хэт их хавтгайруулсны улмаас шударга бус байдал бий болгосон. Тэтгэврийн нэмэгдлээ шалгах сайт байна лээ.

Түүгээр ахмадууд маань ороод өөрсдийнхөө тэтгэврийг яаж нэмэгдсэн, ямар байдлаар тогтоогдсон гэдгээ харчихаж болохоор байгаа юм билээ. Миний хадам аав 40 гаруй жил НДШ төлж, ажилласан атлаа 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан юм билээ. Ийм мөнгө авч байна гэж надад нэг ч удаа хэлж байгаагүй. Өөрөө ч үүндээ харамсаж, гутарч үзээгүй хүн. Энэ нөгөө тэтгэврийн зөрүү гэдэг зүйл. Яг адилхан мэргэжлээр адилхан цаг хугацаанд ажилласан атлаа зөрүүтэй тэтгэвэр авч байгаа олон ахмад бий. Үүнийг бид арилгах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *