Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кофетой холбоотой сонирхолтой баримтууд DNN.mn

Ямар хүмүүс кофег илүү их уудаг вэ: Салбараар нь авч үзвэл, эрдэмтэд, лаборантууд, маркетинг, PR мэргэжилтнүүд, редактор, зохиолчид, эрүүл мэндийн салбарынхан, эмч, сувилагч, туслах тогооч, багш, нийгмийн ажилтан, санхүүч, гэрийн үйлчлэгч, хүний нөөцийн мэргэжилтнүүд, Засгийн газрын ажилтнууд, боловсролын салбарын удирдах албан тушаалтнууд, чадварлаг худалдаачид кофег илүүтэй уудаг юм байна.

Харин “Дэлхийн кофе хэрэглээний статистик”-т кофе хэрэглэгчдийг ажил мэргэжлээр нь харьцуулахад:

1.Сэтгүүлч

2.Шинжлэх ухаанч, судлаач

3.Багш

4.Маркетер, PR мэргэжилтэн

5.Оффисын ажилтан

6.Цагдаагийн ажилтан

7.Худалдааны ажилтан

8.Борлуулалтын менежер

9.Программист, IT мэргэжилтэн

10.Жолооч нар хамгийн их кофе уудаг гэж гарчээ.

Өдөрт дэлхий дээр хэдэн аяга кофе уудаг вэ: Дэлхий дээр хамгийн алдартай хоёр ундаа байдаг. Нэг нь ус, нөгөө кофе. Өдөрт дэлхий дээр 2.25 тэрбум аяга кофег уудаг гэсэн судалгаа бий.

Кофе түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг: Цайр нь түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлийг багасгадаг. Судалгаанаас үзэхэд өдөрт зургаан аяга кофе уудаг эрчүүд түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг 20 хувиар бууруулж чаддаг юм байна.

Дэлхийн хамгийн үнэтэй кофе: “Худалдаж авахаасаа өмнө дансаа шалгана уу, шалгасан бол дахин нягталж шалгана уу”. Энэ бол Индонезийн Kopi Luwak буюу civet кофе худалдаж авах гэж байгаа хүмүүст өгдөг зөвлөгөө. Кopi Luwak бол дэлхийн хамгийн үнэтэй кофе.

Тариалсан сортын килограмм нь 100 доллар, зэрлэг сортынх нь 1300 доллар хүрдэг. Нэг аяга копи лувак ууя гэвэл тариалсан сортынх нь дөрвөн доллар, зэрлэг сортынх нь 100 доллар.

Энэ кофе яагаад үнэтэй вэ. Kopi Luwak дэлхийн хамгийн үнэтэй кофены түүхий эд юм. Kopi гэдэг нь индонезиор кофе гэсэн үг бөгөөд Luwak гэдэг нь Азийн хачин сүүлт суусар хэмээх амьтныг нэрлэдэг нутгийн нэршил. Модон дээр амьдардаг уг бяцхан амьтан кофены жимсээр хооллодог ч сайн шингээж чаддаггүй учир ялгадас нь жимс хэвээрээ гарна. Амьтны гэдсээр дамжин гарсан кофены жимс өвөрмөц амт, үнэртэй болдог бөгөөд үүнийг түүж, цэвэрлээд ийн худалддаг байна.

Шувууны сангас, зааны ялгадсаар ч кофе хийдэг: Индонезид цацагт хяруултай төстэй шувууны сангасаар мөн кофе хийдэг бөгөөд 500 грамм нь 200 доллар. Түүнчлэн зааныг тусгай кофены шошоор хооллоод ялгадсаар нь кофе хийдэг бөгөөд үүнийгээ “Хар зааны ясан кофе” гэж нэрлэдэг.

Бразил бол кофены хамгийн том үйлдвэрлэгч: Бразил бол дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгч. Тус улс дөрвөн тэрбум гаруй кофены модтой бөгөөд дэлхийн кофены 33 хувийг үйлдвэрлэдэг.

Америкчууд өдөрт 450 сая аяга кофе уудаг: АНУ-д таван хүн тутмын дөрөв нь кофе уудаг юм байна. Америкчууд өдөрт 450 сая аяга кофе уудаг нь дэлхийн тэргүүлэгч кофены хэрэглэгч болоход хүргэдэг.

Кофе үйлдвэрлэлийн салбарт 25 сая хүн ажилладаг: Дэлхий даяар өдөр ирэх бүр хүрээгээ тэлж, ажиллагсдын тоо нь аажмаар нэмэгдэж буй салбар бол кофены үйлдвэрлэл. Дэлхий даяар 25 сая хүн кофе үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *