Баруун аймгуудын нутгаар зургаадугаар сарын 6-ний өдрөөс эхлэн агаарын температур өдөртөө +30 градусаас дээш гарч халж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Дээрх халалт ойрын хоёр хоногтоо баруун аймгуудын нутгаар үргэлжлэх бол зургаадугаар сарын 11-нээс эхлэн ихэнх нутгийг хамарч халах төлөв гарчээ.
Зургаадугаар сарын 8-9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарыг харвал:
Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнодын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Алтайн өвөрговиор +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.