Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Шөнө дундын бүжиг”-ийг М.Батболд найруулна DNN.mn

“Орфей” театрынхан ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлнэ. Эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг сонгож, хүргэхээр болжээ.

“Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. “Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг эл жүжгийг М.Батболд өнөө цагийн үзэгчдэд зориулан найруулах бөгөөд энэ удаа кабаре төрлөөр, драм нь насанд хүрэгчдэд зориулан хүргэхээрээ онцлог.

Ташрамд сонирхуулахад, “Шөнө дундын бүжиг” жүжгийг “Хувьсал” продакшныхан 2001 онд үзэгчдэд анхлан хүргэхэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин У.Уранчимэг,Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нарын жүжигчид тоглосон бөгөөд 2011 онд дахин сэргээн тоглоход Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Г.Отгонцэцэг, Б.Баярмаа, Б.Оюунбаатар, Л.Амарсайхан нар тоглож байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *