Хятадын эрх баригчид Украины хямралыг тайван замаар зохицуулах асуудлаар Европын Холбоотойяриа, хэлэлцээ хийхэд бэлэн байгааг тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдэв. “Бид Украины мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах асуудлаар Европын талтай яриа хэлцэлцээ хийж, холбоо тогтооход бэлэн байна” гэжЕвропын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений мэдэгдэлд тайлбар өгөх .хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Хятадын дипломатч Мао Нин БНХАУ нь Украины мөргөлдөөнд оролцогч тал биш гэдгийг сануулаад “энэ асуудалд ЕХ бусдын нөлөөгүй стратеги баримталж, улс төрийн мэргэн ухаан гэж юу болохыг харуулна хэмээн найдаж байна” гэж нэмж хэлжээ. Тэрээр Бээжин Украины хямралыг тайван замаар зохицуулах үйл явцыг тууштай дэмжиж, идэвхтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн Европын Холбоо тус бүс нутагт тогтвортой байдлыг удаан хугацаагаар хадгалах алхам хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Францын ерөнхийлөгч Макроны хамт Бээжинд айлчилж Си Жиньпин даргатай уулзахаас өмнө “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Хятад улс үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна гэж мэдэгдсэн юм.
Г.АМАРСАНАА