Categories
мэдээ нийгэм цаг-үе

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийхээр болжээ.

Энэ талаар Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Улаанбаатар хотод хүн төвтэй гудамжийг бий болгох үүднээс нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд 2022 онд нийт 60 мянга орчим ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс 20 мянга гаруй ам метрийг нь тавьсан. Үлдсэн байршлуудын тухай газар чөлөөлөлт гэх мэт шалтгаанаар он дамжин хийгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд 2023 онд он дамнан хэрэгжиж буй 19 байршлын 44 мянган ам метр, энэ онд шинээр 15 байршлын 25 мянган ам метр явган хүний замыг засварлаж, шинэчлэх ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу гол замуудад налуу замыг 500 орчим байршилд хийхээр төлөвлөсөн” гэж ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *