“Гурван настай хүүгийн биеийн байдал хүнд хэвээрээ, ухаан ороогүй. Эрчимт эмчилгээ хийлгэж байна” ГССҮТ-өөс мэдээллээ.
2023 оны гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хүү 13 дахь өдрөө эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж, ухаангүй байна.
Түүний эхтэй хамтран амьдрагч хүүг харж үлдэхдээ зодсон байж болзошгүй байдал тогтоогдсон болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.