Үнийн хязгаарлалт хийж буй орнуудад Эр-Рияд нефтээ худалдахгүй гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман Аль Сауд мэдэгджээ. “Манай эсрэг газрын тосны экспортын хязгаарлалтад хамрагдсан ямар ч оронд бид нефть худалдахаа зогсоон олборлолтоо багасгана” гэж сайд хэлжээ. Нефтийн үнийн хязгаарлалт нь нефтийн зах зээлийн эрэлт болон саналын тэнцвэрийг алдагдуулан салбарын хөгжилд саад болно гэдгийг сайд онцолжээ. “ОРЕС+” нэгдэл нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогвортой байдлыг хангахад хүчин чармайлт гаргаж буйг бас онцлов.
Тус улс энэ сарын 6-нд АНУ, Европ, Азид нийлүүлэх нефтийнхээ гуравдугаар сарын үнийг нэмсэн юм. Тухайлбал, Arab Light хольцийн үнэ Европт баррель тутамд 2 доллараар, АНУ-д 30 центээр, Азийн хувьд 20 центээр тус тус нэмэгдсэн байна.