Categories
мэдээ нийгэм

Амралтын газраар үйлчлүүлж буй иргэдийн эд зүйлийг хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ DNN.mn

Жуулчны баазад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж баривчилсан байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд Хөвсгөл, Булган, Архангай, Төв аймгуудад амарч байсан иргэдийн 112 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас, мэргэжлийн гэрэл зургийн аппарат, камер зэрэг эд зүйлсийг есөн удаагийн үйлдлээр хулгайлжээ. Тус хэргийг 33-35 насны өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн үйлджээ. Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд иргэдийг аялал зугаалга, амралт сувиллын газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, хувийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *