Categories
мэдээ нийгэм

Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарын 32 хүнд хилийн хориг тавилаа DNN.mn

“Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа. Тодруулбал, яллагдагчдын гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах найман хүсэлт ирсэн байдаг.

Үүнд,

  • Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар гадаад улсад айлчлалтай
  • Ч.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, О.Хуягцогт нарын өмгөөлөгч шүүх хурал давхардсан
  • О.Батбаатарын өмгөөлөгч хичээлтэй
  • Б.Чинзориг өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа
  • Б.Будхүү шинэ өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийнх нь бие өвдсөн гэх шалтгаанаар тус тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Эдгээрээс Х.Ганхуяг болон Н.Баярчимэг нарыг шүүх хуралд зайлшгүй оролцох ёстой гэх шалтгаанаар эл хуралдааныг хойшлуулсан юм.

Мөн шүүгч О.Батбаатарын өмгөөлөгчийн шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг бодолцохыг зөвлөв.

Өнөөдрийн хуралдааны төгсгөлд 32 хүнийг дараагийн шүүх хурал хүртэл хилээр гарахыг нь хориглолоо.

Үүнд, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Б.Найдалаа нар багтсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *