Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэллээ DNN.mn

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хуулийн зохицуулалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх, гүйцэтгэх удирдлага, менежер, холбогдох ажилтан нь сургалтад хамрагдсан байх, мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх, татварын нэгдсэн системд холбогдсон кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх, цахим бүртгэлтэй байх, цахим мэдээллийн санд холбогдсон байх зэрэг шаардлагыг тодорхойлсон. Мөн хуулийн зохицуулалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь аймагт 100,000,000 (зуун сая) төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300,000,000 (гурван зуун сая) төгрөг, түүнээс дээш тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бусад тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлэхээр зохицуулсан. Харин энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харъяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр заасан.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглосон бөгөөд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн ззээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээнд хүүг тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, аргачлалыг баримтлан ажиллах, алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн санд холбогдон мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахгүй байх, сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагаадийн байгууллагад даруй мэдэгддэг байх, зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх, мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа олгох, барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгох, барьцааны зүйлийг худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгох зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг санхүүгийн мэргэжлийн оролцогч болгон чадавхжуулах, үйлчилгээний стандартыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийг өндөр хүүтэй мөнгө хүүлэлтийн хохирогч болохоос сэргийлэх, хулгайн эд зүйлсийг барьцаалан зээл авах үйлдлийг бууруулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн хувьд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа аймаг, нийслэлийн Засаг дарга эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй эсэхийг шалгаж, зээлийн хугацаа, хүү, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж үйлчилгээ авах, харьяалах бүртгэх байгууллагад бүртгэлгүй иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахгүй байх нь аливаа үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ DNN.mn

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Танилын хүрээнд бус бизнесийн зарчмаар өдрөөр хүү тооцон зээл олгодог иргэд бий.

Эдгээр иргэд өнөөг хүртэл ямар нэгэн бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хуулиар зээл олгодог иргэд, ломбардууд тусгай зөвшөөрөл авахгүйгээр бүртгүүлээд л үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдэж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Далд эдийн засгийг ил болгох, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой уг хууль нь ирэх сар буюу гуравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Хууль зүйн байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гарсангүй.

Байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй долоон саналыг гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явууллаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн асуултаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 42 саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа.

Тухайлбал, Ажлын хэсгээс 9 дүгээр зүйлийн төслийн 9.2 дахь хэсэг, 9.2.1, 9.2.2 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, аймагт 100 000 000 төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ.” гэж өөрчлөх, төслийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг “Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн санг ажиллуулахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, “Барьцаалан зээлдүүлэх журмаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 16.2-т заасан цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахыг хориглоно.”; гэсэн 16.2, 16.3 дахь хэсэг болгон өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин хуралдаан даргалагчаас Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан саналыг харгалзан төслийн 7,8,9 дэх зарчмын зөрүүтэй саналуудыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо.

Ингээд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх сарын 01-ний 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хамтран хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *