Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Далхаагийн Норов: Орлогчийн нийгэмд амьдарч буй минь гунигтайяа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС….

Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовтой ярилцлаа.


-Таныг уран бүтээлийн цэнгүүн хийх байна гэж дууллаа. Үргэлжилсэн үгийн зохиолч ийм зүйл хийх амаргүй шиг санагдах юм?

-Үнээн үнэн. Яруу найрагчтай адил шүлэг зохиолоо уншчихгүй болохоор хэцүү. Гэхдээ манай Б.Догмид зэрэг үргэлжилсэн үгийн зохиолчид ийм цэнгүүн үдэшлэг хийж байсан удаатай. Миний хувьд урьд өмнө нь уран бүтээлийн үдэшлэг хийх тухай бодох нь бүү хэл санаанд ч орж байсанг үй. Гэхдээ энэ удаа хийхээр болоод байна. Энэ сарын 30-нд Бөхийн өргөөнд болох юм. Өөрийгөө “Дорнын цагаан саран”, “Эцсийн тушаал” жүжгийн дуу гэсэн хоёр дуутай гэж боддог. Тэгтэл саваагүйтэж бичсэн шүлгүүд маань дуу болжээ.

-Тухайлбал, ямар дуунууд байна?

-Л.Чулуунчимэг гавьяат дуулдаг “Асгарсан хормойтой дээл” гэж дуу бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарс үхийн хөгжим. Уг бүтээлийн нэрийг сонсоод хүмүүс дээлний юм уу, ямар нэгэн материал эд юмсын тухай дуу юм байна гэж ойлгож магад. Тэгвэл тийм биш юм

-Дууныхаа шүлгээс хэлэхг үй юу. Санаанд тань байна уу?

-“Асгарсан хормойтой дээлийг чинь хө Алтанхан зүүгээр учиглаагүй дээ Амгайн шигшрээг өрц өндөө унагаж Андуухан хормойг мартанхан оёлоо доо Нартайхан жавар нь гэмгүй дээ хө Намайгаа санаж л туулаарай даа Элбэгхэн ташаатай дээлийг чинь хө Эрдэнийн зүүгээр учиглааг үй дээ Эсгэл хүлгийн төвөрг өөн чагнан Эндүүхэн хорвоог мартанхан оёлоо доо Цантайхан жавар нь гэмгүй дээ хө Цармын шилээр сөрөө- рэй дээ…” гэсэн үгтэй шиг санагдана.

-Тэгэхээр хэдэн дуу дуулагдах нь байна. Өөр номер байгаа юу?

-Богино өгүүллэгүүдээсээ Г.Равдан, Л.Чаминчулуун нараар уншуулна. Мөн яруу найрагчид маань шүлэг зохиолоо унших юм.

-Тоглолтын тухайд ийм байдаг байж. Та утга зохиолд хөл тавьсан нь хэдэн оны үе вэ?

-Өөрийн минь бодож байгаагаар 1975 он юм. Учир нь тэр жил би “Наранбулаг” нэртэй анхныхаа өгүүллэгээ бичиж байлаа. Говь-Алтай аймгийн Шарга суманд хүний бага эмчээр ажиллаж байсан үе л дээ.

-Та чинь их сургуулийн Монгол хэл-уран зохиолын анги төгссөн байх аа? -Тэгсэн. Гэхдээ сүүлд юм. Анх хотод Анагаахын дундад сурч байгаад орхин аймгийнхаа сургуульд очиж төгсс өн ухаантай юм.

-Уран бүтээлийн анхны багш гэвэл?

-Утга зохиол гэдэг ертөнцийн том ухаан. Үүнийг надад анх ухааруулж өгсөн ачит багш маань Дэгээхүүгийн Сүрьяа. Багш, нисгэгч, зохиолч, нэгдлийн дарга гээд олон ажил эрхэлж явсан. Манай Тайширын хүн л дээ. Аймгийн төвийн Анагаахын дундад багшилж байхад нь би оюутан байж багштайгаа учирсан хэрэг. Хуучнаар ЗХУ-д багагүй олон жил суралцсан Сүрьяа багш үзсэн дуулсан, уншсан мэдсэн бүхнээрээ үнэндээ гайхагддаг, түүх, утга зохиол болон амьдралын хар ухаанд нэвтэрчихсэн нэгэн байлаа даа.

-Багш тань таныг яруу найраг юм уу, үргэлжилсэн үгийн аль нэгийг нь сонго гэдэг байв уу?

-Үгүй ээ. Утга зохиолын зам мөр, мөн чанарын тухай ярьж байснаас намайг ямар нэгэн төрөл жанраар бич гэж нэг удаа ч хэлж байсангүй.

-Та залуудаа шүлэг бичдэг байв уу?

-Бичдэг байсан. Тэр ч бүү хэл хоёр хавтас сугавчилчихсан. Нэгэнд нь хэдэн халтар шүлэг, нөгөөд нь анхны хэдэн өгүүллэгээ хавчуулчихаад хоёр том ном гаргах гэж байгаа хүн шиг л явдаг байж билээ. Нэг хоёр жил болсны дараа эмчийн амралтаа авч, утга зохиолын томчуудад бараалхахаар Шаргын говиос хотыг зорилоо.

-Өнөө хоёр хавтастай “номоо” аваад уу?

-Тэгэлгүй яахав. Тухайн үед Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч нь Ц.Гайтав гуай байсан. Тэгтэл олддоггүй. Бүтэн долоо хоног ажил дээр нь хүлээлээ. Арга ядаад найзыгаа дагуулаад гэрт нь яваад очтол Эрдэнэ баавай тэр хоёр цээж нүцгэн халмагхан сууж байна. Гайтав гуай “Би “Дайн энх” номынхоо шагнал болох 9000 төгрөг авсан. Энэ их мөнгийг яах юм. Тэгээд Эрдэнээгээ дуудсан юм. Бид хоёр хэд хоног ууж байна” гэв.

-Тэр хоёр лут амьтанд шүлэг зохиолоо үзүүлэв үү?

-Ганц нэг шүлэг уншсан боллоо. Хүлээж авч байгаа ч юм алга. Гайтав гуай намайг ажилдаа очихоор ир гэж байна. Ингээд дараа нь Л.Түдэв гуай дээр орлоо. Зохиолчдын хорооны орлогч дарга байсан юм. Надаас хоёр айхтар асуулт асуудаг юм. Нэг нь, өөрийг чинь зохиолчдоос хэн хэн таних вэ гэж. Таних хүн бараг байхгүй. Д.Сүрьяа багш, мөн миний уран бүтээлийн хоёр дахь багш болох Түндэвийн Юмсүрэн гуай, Сономын Лочин энэ хэдийгээ нэрлэлээ. Л.Түдэв дарга “Чамайг зохиолчид таньдаг, бүтээлийг чинь уншигчид мэддэг бичсэн байх ёстой. Үүний дараагаар зохиолоо хэвлүүлэх тухай ярих хэрэгтэй болно. Наад хоёр хавтастай материалаа төвийн сонин хэвлэлд тарааж өгөөд нутаг буц” гэж захисан даа.

-Бүтээлүүд чинь тэгээд сонин хэвлэлд хэвлэгдэв үү?

-“Цог” сэтгүүлийн “Оч” буланд Дэмбээгийн Мягмар гуай жижиг өмнөтгөл бичээд, гурван өгүүллэгийг минь зурагтай тавьчихаж. Би бүр намар нь мэдэж байгаа юм. Тэр үед Шаргаас цаашаа Тонхил суманд эмчээр оччихсон байсан. Энэ чинь 1979 он. Энэ ахуй цагаас “Залуучуудын үнэн” зэрэг төвийн сонин хэвлэлүүдэд өгүүллэг үүд маань гарч тодорхой хэмжээгээр олонд танигдаж эхэллээ. Тонхилд жил гаруй хугацаанд эмч хийж, дараа нь аймгийн төвийн Анагаахын сургуульд хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаад Их сургуулийн оюутан болсон. Уул нь Горькийн сургуульд явчих санаа байсан юм. Зохиолчдын хорооны Д.Цэдэв дарга дэмжсэн. Гэвч манай аймгийн намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга надад таарамжгүй учир тодорхойлолт хийж өгөө- гүй. Ингээд Горькийн сургуульд явж чадаагүй. Харамсмаар юм шүү.

-Хэдэн оноос үргэлжилсэн үгийн томоохон хэлбэрийн зохиол болох туужийн төрөлд хүчээ сорьж эхлэв?

-Анх бичсэн нь гэвэл Шарга суманд эмч байхын үе. “Цэцгээ”, “Алтан шар”, “Аргагүй амраг” гэсэн гурван ч тууж маягийн юм бичсэн. Гэвч санаанд ерөөсөө хүрээг үй. Тууж бичих гэсэн оролдлого маань тэгээд өнгөрөв.

-Тэдгээр зохиолууд хэвлэгдсэн үү?

-Үгүй. Одоо ч миний хавтсанд гар бичмэлээрээ бий. Ингээд 1980 хэдэн онд тууж бичмээр санагдаад. Энэ л нэг санаанд хүрлээ гэж бодсон минь “Мөнхийн дуудлага”. Сүүлд О.Бат-Өлзий “Зүрхэнд шивнэсэн үг” гэж кино хийсэн. Үргэлжлүүлээд “Цэцгийн гурван сар”, Халх голын дайны тухай “Халуун сум” гэсэн хоёр тууж бичлээ. Эдгээр гурван бүтээл намайг туужийн төрөлд хүчээ үзэх урам зоригийг бадраасан. Зохиол гэдгийг өөрийнхөөрөө ухаарч ойлгоод тэр дундаа тууж гэдэг ийм юм байх болов уу гэж бодсонд минь их дөхөж очсон доо. Дараа нь “Жаргалын булаг”-аа бичлээ. Өмнөх бүтээлүүдээсээ нарийн бодож боловсруулж, нэг үгээр хэлбэл өөрийгөө их шавхаж бичсэн зохиол. Сэтгэл зүйчлэх үйн хэлбэрийг ашигласан. Манайхан сэтгэл зүйчлэх гэхээр ихэвчлэн баатрынхаа дотоод ертөнцийг бодоод үйл явдал хөөдөг. Яг нарийндаа сэтгэл зүйчлэх гэдэг өөр юм. Сэтгэлд болж байгаа тулалдаан, зөрчил, гуниг, бадрал, өшөө хорсол гэх өөрчлөлт үүдийг нягт гаргах. Энэ талаас нь харвал сэтгэлд болж буй тулалдаан дэлхийн дайнаас том байдаг. Хүн чинь домгоор, айдсаар, зүүдээрээ сэтгэдэг юм.

-Энэ бүгдийг “Жаргалын булаг”-т шингээхийг эрмэлзсэн үү?

-Домог зүйчлэлийн талаас нь бичихийг оролдсон. Зохиолыг шууд онолоор юм уу, сэтгэлгээний загвараар бичдэггүй. Гэхдээ зохиолоо бодоод тархиндаа тунгаагаад явахад зохиол өөрөө л төрдөг.

-“Орлогч”, “Тэжээвэр” сүүлд гарсан “Хөх тавилан” гэх гурван тууж чинь хэвлэгдсэн даруйдаа л ихээхэн шуугиан дэгдээсэн. Сонгомол зохиолууд гэж шинжлэх ухааны доктор Д.Галбаатараас аваад олон хүн хүлээн зөвшөөрсөн. Энэ зохиолуудаараа та төрийн шагнал хүртсэн?

-“Тэжээвэр”-ийг бичих үүдэл санаа хаанаас гарав гэхээр хүний ярианаас сэдэвлэсэн юм. Увс аймгийн нэг жолооч дүн өвлийн хүйтнээр тээвэрт явж байтал чиргүүлтэй тэрэг нь өндөр даваа өөд хүч алджээ. Чиргүүлээ салгахаар ноцолдож байтал гэнэт машин нь ухарч, өнөө жолооч чинь чиргүүл машин хоёрынхоо завсар өрөөсөн гараа хавчуулаад хөлдөж үхсэн байгаа юм. Хавчуулагдсан гараа бугуйгаараа тайрах гэж зөндөө оролджээ. Яг тухайн үед түүнд хутга шөвөг яалаа гэж ойр байхав. Тэгээд хүний байтугай шувуу ч ховор үзэгдэх уулын хяр дээр осгож амиа алдсан гунигт тавиланг сонсоод маш их цочирдсон. Энэ явдал надад их нөлөөлж бүр зүүдэнд хүртэл ордог байлаа. Амьдралын төлөөх тэмцэл, эр зориг хийгээд амьдрал хэмээх ямар аймшигтай хяхуун хявцаг байдгийг ойлгосон. “Тэжээвэр”- ийн гол баатар Гөлгөө хаданд гараа хавчуулаад тасдаад явчихсан байдаг. Эндээс зохиолын маань амин сүнс эхэлсэн гэж болно.

-Өдрийн тэмдэглэлийг сонгосны учир?

-Тухайн хүний амьдралын үйл явдал, гутрал цөхр өл, баяр хөөр, жигшил зэв үүцэл зэргийг өдрийн тэмдэглэл маягаар илэрхийлбэл нэгд, олон үг нуршихгүй. Хоёрт, хэлье гэсэн санаагаа маш товчхон шууд, шууд зоочих сайн талтай.

-Нэг зүйлийг тодруулж асуухад, уг бүтээлээ яагаад “Тэжээвэр” гэж нэрлэв?

-Социалист нийгэм бол хүмүүсийг сур, хөдөлмөрлө, шударга, хүнлэг бай, нэгнийхээ төлөө амьдар гэж шаардаж тулгадаг байсан. Сонин хэвлэл, телевиз, радио ч үүний төлөө л дуугардаг байсан. Энэ бол тухайн нийгмийн үнэт зүйл. Энэ дунд үхширмэл зүйл олон. Нэг үгээр хэлбэл тухайн нийгэм маш олон тэжээврүүдтэй байлаа. Тэд хийж бүтээж, хөдөлмөрлөхөөсөө илүү бусдыгаа хувалз адил сордог. Жаргал цэнгэлээр амьдардаг. Нийгмийн бурангуй явдал даамжраад ирэхээр уран бүтээлч бидэнд хамгийн түрүүнд үзэн ядах, жигших сэтгэгдэл төрдөг. Энэ л байдал нөлөөлж би тэрхүү нийгмийн тэжээврийг бичсэн. Харин “Орлогч” туужаар бол капитализмын эхний үеийг харуулахыг зорьсон. Одоо бүр тодорхой болж. Бүгд орлогчид болсон. Эцэг нь эцэг биш эцгийн орлогч, хүү нь хүү биш хүүгийн орлогч, ах нь ах биш ахын орлогч, эхнэр нь эхнэр биш эхнэрийн орлогч, дарга нь дарга биш даргын орлогч, сайд нь сайд биш сайдын орлогч. Эцсийн дүндээ энэ нийгэмд юу хэрэгтэй байна вэ гэхээр орлогч бус жинхэнэ хүн. Дээдсээ аваад үзье л дээ. Сайдууд, Их хурлын гишүүд сонгуулийн өмнө ард түмнийхээ төлөө толгойгоо тасдаж өгөх нь холгүй юм болно. Яг ачир дээрээ шал өөр. Тэгэхээр өнөөдөр орлогчдын нийгэм болж байна. Хүн нь хүн биш хүний орлогч болжээ. Энэ бол аймшигтай шүү.

-Танаас бас л асуулгүй өнгөрч боломгүй нэг зохиол “Хөх тавилан” тууж?

-Хүмүүс сонгодог зохиол гэдэг л юм. Сонгодог монгодгийг нь би сайн мэдэхгүй юм. Энэхүү бүтээлдээ болзмол дүрслэлүүдийг хэрэглэсэн. Зохиолын эхнээс л хөөрх өн эмээ гэв гэнэт 25-тай болж харагдах, хий юмтай яриад байгаа, шарга морьтой хүн дуулж давхиад байгаа, агуйн лам, замд таарсан хүүхэд зэрэг нь хэн ч таашгүй болзмол дүрүүд.

-Засагт ханы хөх харцуул амаргүй гэдэг. Та тэдний нэг?

-Тийм ээ. Ч.Лодойдамба гуай зүгээр ч нэг хэлчихээгүй юм шиг байгаа. Манай Алтайнхныг нутгархуу гэдэг. Үнэн байж магадгүй юм. Би өнгөрсөн жилийн наадмаар Б.Ганбаатар, Б.Соронзонболд хоёроос илүү хүч тэнхээ гаргасан. Манайхан харахад нэг их хөхөхгөр хүйтэн юм шиг хэрнээ халдаад яривал их нуруулаг, яс сайтай хүмүүс дээ.

-Ингэхэд хэдэн роман туурвиад байна?

-Одоогоор хоёр роман бичээд байна. “Уулын хөх сүүдэр”, “Алтан богдын шил”. Нэг хөгтэй ч гэмээр харамсалтай ч гэмээр зүйл хэлэхэд, “Алтан богдын шил” романыхаа хоёрдугаар дэвтрийг Орост явж байгаад гар бичмэлээ цүнхтэйгээ булаалгачихсан юм.

-Өө тийм үү?

-Бүтэн тав, зургаан жилийн оюуны хөдөлмөр. Тэгээд дахиж бичсэн. Нэгдүгээр дэвтрээ 1980 хэдэн онд бичсэн юм. Хоёрдугаар дэвтрээ 2000-аад онд бичтэл хэл найруулга хүртэл өөр болчихдог юм билээ. Хэл найруулга гэдэг эцсийн дүндээ сэтгэцийн илэрхийлэл. Миний сэтгэцэд энэхүү 20-иод жилийн хугацаанд ихээхэн өөрчлөлт гарсан байгаа юм. Гэхдээ яадаг ч байсан хоёр дэвтрээ Далхаагийн Норов: Орлогчийн нийгэмд амьдарч буй минь гунигтайяа нийлүүлээд хэвлүүлнэ.

-Тайз дэлгэцийн урлагт та бас хүчээ сорьсон. Одоогоор хэдэн киноны зохиол бичиж дэлгэцэнд гаргаад байна?

-Миний нэр холбогдсон зургаан уран сайхны кино байна. Эхнийх нь “Хүлээх газар”. Тэгээд “Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын хөх сүү- дэр”, “Ноён солиот”, “Уулын Төмөр”. Мөн “Эцсийн тушаал”, “Жаргалын булаг” жүжгүүд байна. Анх удаа томоохон хэмжээний шүлэглэсэн зохиол болох “Аргагүй амраг” гэсэн дуулалт жүжиг бичлээ. Б.Мөнхдорж найруулагч драмын театрт тавина гээд авчихаад байгаа.

-Та зохиолоо хэр удаан бичдэг вэ?

-Тархиндаа бодож явсаар хамаг цагаа авдаг. Томоохон хэмжээний зохиол бичихэд дүрээ таних гэж зовлонтой юм байдаг. Бодсон дүр маань зохиолын үйл явдалд нийцэж зүг чигээ олоход нэг амсхийдэг.

-Хамгийн их тамлаж гарсан бүтээл?

-“Хөх тавилан”, “Тэжээвэр” туужууд.

-Ихэд хүндэтгэдэг зохиолч нөхдийнхөө тухай дурсаач?

-Шарга суманд бага эмчээр ажиллаж байхдаа богцондоо Чингиз Айтматовын “Жамила”, Сэнгийн Эрдэнийн “Наран тогоруу” гэсэн хоёр номыг үргэлж авч явдаг байв. Д.Мягмар гуайн “Газар бид хоёр” туужийг уншчихаад “Энэ хүн ийм юм бичиж байхад би яана даа” бодож байлаа. С.Дашдооровын “Энх цаг ханхлахад” зохиол байна. Сүүлд энэ бүтээлээр “Нар хиртсэн жил” кино хийсэн санагдана. С.Пүрэв ахын “Дэлхий нараа дагана”, “Дүү- риймаа нутагтаа бий” гэсэн зохиолууд байна. Энд би хамгийн их атаархаж байсан зохиолуудаа нэрлэе л дээ. Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс”, С.Пүрэвийн “Уулын намар”, Чинагийн Галсангийн “Аянгат цагийн тууж”, Д.Намсрайн “Тооройн төгөл”, “Бор Галуутын талд”. Эдгээрийг уншчихаад сэтгэл санаагаар унадаг байсан үе бий. Мөн Б.Догмид, Ж.Лхагвын богино өгүүллэгүүд байна.

-Үргэлжилсэн үгийн зохиол туурвиж байгаа залуучуудаас хэн хэнд итгэл хүлээлгээд байна вэ?

-Нуулгүй хэлэхэд, өгүүллэгийн жанрт эмэгтэйчүүд их горьдлого төрүүлж байна шүү. Ялангуяа Л.Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зургууд” ном. Мөн Р.Эмүүжинг хэлэхгүй өнгөрч болохгүй. Г.Аюурзанын романууд, Ц.Буянзаяа, П.Батхуягийн үргэлжилсэн үгийн зохиолуудыг уншихад Монголын утга зохиолын ирээдүйд итгэхг үй байхын арга алга даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *