Categories
гадаад мэдээ

“Тархи идэгч амёб”-ын халдварын тохиолдол Өмнөд Солонгост анх удаа бүртгэгджээ DNN.mn

“Naegleria fowleri” нэрээр анагаах ухаанд бүртгэгдсэн байдаг нэг эст бичил биетийн халдварын тохиолдол Өмнөд Солонгост анх удаа илэрсэн тухай тус улсын эрх баригчид өнөөдөр зарлажээ.

Энэ сарын 10-ны өдөр Тайландаас буцаж ирээд нас барсан 50 орчим насны эрэгтэй “тархи идэгч амёб” гэгддэг бичил биетээр халдварласан байсныг тогтоосон байна.

Тэрбээр Тайландад дөрвөн сар амьдарсны дараа эх орондоо буцаж ирээд байжээ.

“Тархи идэгч амёб”-ын анхны халдварын тохиолдол 1937 онд АНУ-д илэрч байсан гэдэг. Уг бичил биет нь дулаан орны нуур цөөрөм, гол усанд амьдардаг бөгөөд хүний хамрын нүхээр нэвтэрч, тархинд хүрсний дараа эд эсийг нь идэж гэмтээдэг байна.

Хүнээс хүнд халдварлах магадлал бага байдаг ч халдвар илэрсэн бүс нутгийн усанд сэлэхгүй байхыг Солонгосын Халдварт Өвчин Судлалын Төв иргэдэдээ анхааруулжээ.

2018 оны байдлаар дэлхий даяар 381 халдварын тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь АНУ, Энэтхэг, Тайландад илэрч байсан юм.

Эх сурвалж: Yonhap News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *