Categories
мэдээ нийгэм цаг-үе

Харагчин үхэр өдөр DNN.mn

2022-12-26, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

Аргын тооллын: 2022-12-26, Даваа гараг

Наран ургах шингэх: 08:40-17:04.

Үс засуулбал: Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн.

Барилдлага: идэрийн барилдлагатай өдөр.

-Билгийн тооллын шинийн 3, харагчин үхэр, яруу эгшигт-21 од, суудал уул, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч хонь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, ном сонсох, эд юм өгөх, замд гарах, худаг малтахад муу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *