Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.


2022 оны 12-р сарын 17-ны 20 цагаас 12-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хагаст, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул голын хөндийгөөр 28-33 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд нутгийн зарим газраар, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *