Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг  байгуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор санал хураалтыг явуулж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийсний дараагаар УИХ-ын даргын зүгээс Хууль зүйн байнгын хороо хуралдах чиглэлийг өгсөн. Тус хороо өчигдөр хуралдаж, уг хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг мөн оройдоо хуралдаж, зарчмын асуудлыг хэлэлцсэн юм. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан тул байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг үл харгалзан хэлэлцэж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *