Categories
мэдээ нийгэм

Иргэний 120 хүртэлх сая төгрөгийн орлогод 10 хувийн татвар ногдуулна DNN.mn

1.5 саяас дээш цалингийн татварыг өсгөнө | News.MN

Засгийн газраас орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж, 2023 оны улсын төсөвт суулган батлуулсан.

Энэ хүрээнд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 120 сая хүртэл төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон, албан татвар ногдуулах юм байна.

Өөрөөр хэлбэл, иргэний сарын дундаж орлого 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар татвар ногдуулахаар тооцжээ.

Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг бол Монгол Улстай ижил шатлалгүй татварын тогтолцоотой 14 улс байна.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

21 дүгээр зүйл. Албан татварын хувь, хэмжээ

21.1-д “Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна” гэж заажээ.

Энэ хэсгийг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

“ИРГЭДИЙН ДАНСАН ДАХЬ МӨНГӨНД ТАТВАР НОГДУУЛАХ ШИЙДВЭР ГАРААГҮЙ”

Иргэдийн дунд “2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүний дансны орлогоос 10 хувь авна. Иргэн нэг данснаас нөгөө рүүгээ шилжүүлэхэд хоёр удаа татвар төлнө” гэсэн яриа гарсан. Энэ талаар Татварын ерөнхий газраас “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэн татвар ногдуулах орлогоо үнэн зөв тодорхойлж, тайлагнан төлөх үүрэгтэй. Харин орлого олсон ч тайлагнаагүй бол тайлагнуулах, буруу тайлагнасан бол засуулах зэргээр татварын хуулийн хэрэгжүүлэх үүргийг Монголын татварын алба хүлээдэг.

Иргэдийн дансан дахь мөнгөнд татвар ногдуулах шийдвэр гараагүй. Дээрх ташаа мэдээллийг түгээсэн иргэдэд “Тайлангаа залруулаарай, зөрүүтэй тайлан өглөө” гэсэн анхааруулга зөвлөмжийг ТЕДИ төв болон бусад салбарын бизнес эрхлэгчдэд хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор буруу мэдээлэл бусдад өгчээ. Татварын хяналт шалгалт хийхээр томилолт үүссэн үед л иргэдийн дансны мэдээллийг шалгадаг” гэсэн тайлбар хийв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *