Украины дайныг санхүүжүүлж буй Кремлийн чадварыг бууруулах зорилгоор Оросын газрын тосны үнэ тарифт дээд хязгаар тогтоох нэгдсэн шийдвэрийг Европын Холбооны гишүүн улсууд гаргав. АНУ болон Их Долоогийн бүлгийн бусад орнууд Оросын газрын тосны нэг баррелийн үнийг 60 ам.доллараар хязгаарлах улс төрийн тохиролцоонд хүрснийг Европын Холбоо ийнхүү баталгаажуулж байна. Үнийн дээд хязгаарыг өчигдөрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна. Европын Холбооны энэхүү шийдвэрийн дараа Их Долоогийн бүлэг болон Австрали улс мөн ийм арга хэмжээ авчээ.
Польш улс дээрх хязгаарыг хэтэрхий өндөр байна, илүү бууруулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр Европын Холбооны шийдвэрийг дэмжихээс татгалзаж байснаа зөвшөөрөхөөр болсон байна. Ингэснээр Оросын түүхий газрын тосыг тогтоосноос өндөр үнээр дэлхийн бусад улс орнууд худалдаж авбал АНУ, Европын Холбоо, Их Долоогийн бусад гишүүн улсуудын эдийн засгийн хоригт орох болж байна. Үр дүнд нь ОХУ-ын эрх баригчдын газрын тосноос олдог орлого буурч, Украины дайныг санхүүжүүлэх чадавхи нь сулрах юм.
Г.Амарсанаа