Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Байгалмаа : “Ковид-19”-ийн шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна DNN.mn

ХӨСҮТ-өөс Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, Томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Оны 44 дүгээр долоо хоногт КОВИД-19-ийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрсэн.

Тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл “Ногоон” байгаа ч цөөн хэдэн аймагт “Шар” болсон” гэв.

Түүнчлэн тэрбээр коронавирусийн хувилбарын тандалтын талаар “48 сорьцод хувилбарын тандалт хийхэд 37 сорьцод Омикроны ВА.5.2 хувилбар илэрсэн. Мөн нэг сорьцод BF.1, таван хүнд BQ.1.2 хувилбар илрээд байна.

BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгдсэн.

Омикроны BA5.1, BA5.2 нь бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 нь бага хувьтай илэрч байгаа ч халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй.

Мөн супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *