Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголбанк нийт 80 сая ам.доллар нийлүүлэв DNN.mn

Ам.доллар худалдан авах ханш 1810 төгрөг болж буув

Монголбанк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 80 сая ам.долларыг нийлүүлжээ.

  • Аравдугаар сарын 4-нд спот арилжааны цахим талбарт 40 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлэв. Харин своп, форвард арилжаагаар банкууд 1 сая ам.доллартой танцэх төгрөгийн форвард хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлээгүй байна.
  • Аравдугаар сарын 6-нд Төв банк цахим талбарт мөн 40 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Энэ удаа арилжааны банкуудаас своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байна.

Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *