Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 73.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тухайлбал, нүүрс 104.5, зэсийн баяжмал 90, төмөр 62.4, алт 74, газрын тос 40.4, цайр 106.8, хайлуур жонш 36 хувь байна.
Энэ сарын 23-29-нд өдөрт дунджаар 1304 автомашин, 363 чингэлэг тээвэр хийжээ. Тайлант хугацаанд 1,014.1 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 214.5 хувь буюу 2 дахин нэмэгджээ. Оны эхнээс 18,807.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,448.5 мян.тн-оор буюу 52 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелжээ.
Оны эхнээс 1,091.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 7 хувийн өсөлттэй байв. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,154.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 47 хувиар багассан ыг УУХҮЯ мэдээллээ.
Төв банк оны эхнээс 9 сарын 29-ний өдрийн байдлаар 14.81 тонн алт худалдан авчээ.