Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 40 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүний
- 30 нь нийслэлд
- 10 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,056 болов. Одоогоор 1,511 хүн хяналтад байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 226 хүн эдгэрчээ.
Мөн өчигдөр ковидын хүндрэлээр нэг иргэн нас баржээ.