Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний найман сарын байдлаар 2,850 болж, өмнөх оны мөн үеэс 251 буюу 9.7%-аар өсжээ.
Объектын түймэр энэ оны эхний найман сарын байдлаар 2,088 удаа бүртгэгдэж, өмнөх оноос 404 (24%)-өөр, биологийн гаралтай аюулт үзэгдэл 146 болж, өмнөх оны мөн үеэс 113 (4.4 дахин их)-аар тус тус өссөн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас тус сард нийт 197 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн үеэс есөөр буюу 4.1%-аар буурсан байна. Мөн нийт 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 6.6 тэрбум төгрөг зарцуулсан болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг ойлгоно.