Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 6 хүн амиа алджээ DNN.mn

Зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртжээ – NewsWall

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 490 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

Тодруулбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний долоо нь нийслэлд, зургаа нь орон нутагт байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас зургаан хүний амь хохирсноос нийслэлд хоёр, орон нутагт дөрвөн хүн бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн хоёр осол бүртгэгдэж, хоёр хүүхэд гэмтсэн байна.

Түүнчлэн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 92, орон нутагт 85 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Үүнд,

  • Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх
  • Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах
  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна, хэт их ядарсан үедээ жолоо барихгүй, унтаж амарч өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хариуцаж хөдөлгөөнд оролцож буй гэдгээ ухамсарлах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.21-22-ны өдөр нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9
  • Мөргөлдөх хэлбэрээр -2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.12.21-ний өдөр 19.20 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг /Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрсний зам/ асфальтан замд Тоyota prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас барсан.

2019.12.22-ны өдөр 06.59 цагийн орчим Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс баруун тийш 5 км/ асфальтан замд Toyota Premio маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *