Шавь бэлэн болоход багш
ирдэг гэх эртний үг бий.
Монголчууд бид бэлэн болжээ!
Бид Авенжерсын ангиудыг алгасалгүй
үзэж, аюул заналхийлсэн үед нисэн ирж
биднийг аврах Супермэн бий мэтээр
төсөөлдөг. Гэвч супер баатар болохын тулд
хэчнээн адармаат замыг туулдаг вэ? Хүмүүс
Төмөр хүн буюу Тони Старкийн дүрийг Роберт
Дaуни Жуниороор л төсөөлж, жил бүр шинэ
ангийг нь тэсэн ядан хүлээдэг. Гэтэл олны
хайртай жүжигчин маань хар тамхинд донтож,
Холливудын алдартан болох хөг нь өнгөрөх
дөхөж байлаа. Гэтэл түүнд нэгэн Супермэн
тусалжээ. Робертыг донтолтоос аварсан тэр
эрхэм хэн байв?
Тэр супер баатар бол Винни Марино
хэмээх йогийн багш, дэлхийд алдартай
Иогавөркс сургуулийн төгсөгч, Чак Миллер
багшийн шавь юм. Бага залуу насандаа архи,
хар тамхинд донтсон хэдий ч йогоор хичээллэж
эхэлснээр 40 жил архи амсаагүй яваа гэдэг.
Тэрээр Төмөр хүнд ганцаарчлан йог заадаг.
Түүний йогийн сурагчид дунд Холливудын
алдартан, томоохон улстөрчид ч бий.
Монголчууд ч нурууны өвчнөөс эхлээд
сэтгэл гутрал, архи, тамхи зэрэг аливаа
донтолтоос аварч чадах йогийн ач тусыг
мэдэрч эхэлсний дүнд йог, бясалгал руу
багагүй хошуурч байна. Хүн угаас шилдэг
багшаас суралцахыг хүсдэг. Тэгвэл Төмөр
хүний багшийн багш буюу Чак Миллерээс
суралцах боломж бидэнд тохиож байна.
Өнөө цагийн супермэн гэгдэх их багш
нарын багш Чак Миллер Монголд морилон
ирнэ гэдэг нь багагүй түүхтэй болоод
буй манай улсын йогийн хөгжил нэлээд
урагшилсны шинж билээ.
Чак Миллер бол барууны болон Азийн
томоохон улс орнуудад нэр хүнд олсон
чадварлаг багш нарыг сургасан мастер багш
бөгөөд Төмөр хүний багш Вини Мариногоос
гадна Шон Коорн, Шива Риа, Эрика Трайс,
Катрин Бүдиг, Аннэ Карпентэр, Жийн
Халлеман, Каролина Голдберг тэргүүтэй олон
багш түүний йогийн арга зүйг нь залгамжилж
яваа билээ. Орчин цагийн йогийн өнгө төрхийг
тодорхойлогч Чак Миллерийн чамбай бөгөөд
баялаг сургалтын арга зүй нь йогийн олон
чадамгай багш бэлтгэх үндэс болжээ. Үүгээр
ч зогсохгүй Чак Миллер барууны йогийн
хөгжил, йогийн боловсролд онцгой хувь нэмэр
оруулсан юм.
Чак Миллер 1987 онд амьдрал болон
бизнесийн хамтрагч Мати Эзратын хамтаар
Калифорни мужийн Санта Моникад анхны
Иогавѳркс студиэ нээжээ.
Тэд студидээ
нийтээр йог хийх боломжийг бүрдүүлсний дүнд
долоо хоногт 120 анги хичээллэж, өдөр бүр
700 гаруй хүн ирж йог хийдэг байлаа.
Чак Миллерийн шавь нар урлаг, улс төрийн
томоохон зүтгэлтнүүдийг сургахдаа ашигладаг
энэ арга техникийг Монгол Улсад Намастэ
йогийн олон улсын сургууль 2014 оноос
эхлэн нэвтрүүлсэн. Намастэ Йогийн үүсгэн
байгуулагч Ж.Даваажаргал багш дурсахдаа:
“Анх Вини Мариногийн хичээлд очихдоо
йогийн анхан шатны мэдэгдэхүүнгүй боловч
өөрийгөө нэлээд спортлог, оюутан байхдаа
сагсны хэд хэдэн медаль авсан хүн гэж
бодож байлаа. Гэтэл 50 гарсан хүмүүс торох
юмгүй толгой дээрээ, гар дээрээ зогсоод,
мост унаж байхад дэргэд нь хамгийн залуу
би хийж чадах ганц ч байрлал үгүйн дээр
амьсгал бөглөрөх шахаж, дотор муухайраад
бодит байдалтайгаа эвлэрч ядан байсан.
Тэр үеэс л эхлэн энэ ер нь ямар гээч шидийн
зүйл вэ хэмээн сонирхон судалсаар Чак
Миллер, Мати Эзрати багш нартай учирсан.
Багш нарынхаа олон багшид зааж, олон ч
хүний дотоод супер баатрыг сэрээсэн тэрхүү
аргыг Монголдоо түгээхээр Намастэ йогийн
олон улсын сургуулийг нээгээд найман жил
болж байна. Тэднээс уламжлан авсан арга
барилаар Монголдоо Виняаса йогийн 500
гаруй багш бэлтгээд байна” хэмээн дурслаа.
Дээрхийн гэгээн XIV Далай Лам хэлэхдээ:
“Та багшаа сайн судал, шалга! Өөрт үнэн,
зөв санагдсан цагтаа л суралцаж эхэл” гэдэг
шүү дээ.
2016 онд Чак Миллер, Мати Эзрати нарын
үүсгэн байгуулсан Иогавѳркс сургуульд гурван
сая гаруй оюутан байна гэх бүртгэл гарчээ.
энэ тухай
Чак Миллер
ӨДРИЙН СОНИН 2022.08.10 ЛХАГВА ¹147 (7020) 5
Иогавөркс нь Америкдаа йогийн сургалт
явуулдаг хамгийн том сургууль бөгөөд Америк
даяарх 66, тэр дундаа зөвхөн Лос Анжелест л
гэхэд 17 салбар студитэй бий. Лос Анжелесээс
Нью-Йорк хүртэл Иогавѳрксийн салбаруудад
үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл
ангиуд үргэлж хүнээр дүүрэн байдаг. Энэ
йогийн сургуулиа Чак Миллер, Мати Эзрати
нар 2003 онд 66 сая доллараар худалджээ.
Чак Миллерийн арга барил нь огт
хөдөлгөөн хийдэггүй нэгнээс тууштай йогч
хүртэлх янз бүрийн түвшний хүнд тохирч
байдгаараа онцлог.
Чак Миллер анх бясалгал хийдэг байснаа,
Б.К.С Айенгарын “Light on Yoga” хэмээх номын
дагуу йог хийж, дараа нь 1980-аад оны сүүлээр
Аштанга Виняаса Йогийн гүрү Шри Паттаби
Жойсын сургалтад суухаар аян замд гарч
йогийн замналаа эхэлжээ. Харин Мати Эзрати
анхандаа Лос Анжелес дахь Йогийн төвд
ресепшн хийгээд, хөлсөнд нь йогийн хичээлд
суудаг байв. Түүнээс хойш Мати Эзрати нь
Шри Патаби Жойсын АНУ дахь анхны Аштанга
Виняаса йогийн сургалтыг зохион байгуулсан
бөгөөд, Өмнөд Энэтхэгийн Маязоор хотноо
Аштанга Йогийн Институтид сурч байхдаа
йогийн философиос эхлээд энэтхэг хоолны
амтлагчийг түүж бэлтгэх тухай ч нэгд нэгэнгүй
судалдаг хичээнгүй оюутан байлаа. Чак
Миллер хэлэхдээ: “Мати Эзрати хүний дотор
буй агуу чанарыг өөрөөс нь түрүүлж харах
чадвартай бөгөөд тэр л чанарыг нь дээд зэрэгт
байлгахыг шаарддаг” гэжээ. Тэрээр Еврей
гаралтай, Беверли Хиллсд өссөн 20 настай
бүжигчин охин байснаа хоёр жилийн дотор
Лос Анжелес дахь Йогийн төвийн захирал
болон дэвшиж, улмаар өөрийн гэсэн йогийн
сургуулиа Чак Миллерийн хамт нээсэн нь
Иогавѳркс байлаа.
Эдгээр эрхэм багш Шри К.Паттаби Жоисд
шавь орж, йогийн замналаа үргэлжлүүлэн,
бүхий л амьдралаа, йогийн заах арга зүй,
багшийн сургалтад зориулсан.
Шавийн
эрдэм багшаас гэдэг. Иог багшаас шавьд
уламжлагдсаар ирсний хүчинд өнө эртний
уламжлал нь тасарсангүй. Йогийг олон
нийтэд хүртээмжтэй болгосон орчин цагийн
багш нар Энэтхэгийн өлгий нутгаас гаралтай.
Энэтхэг бол эртний ном судруудыг хуучны
эхээр нь хадгалж өнөө цагт хүргэсэн, олон
эрдэмтэн мэргэд төрүүлсэн гавьяатай улс.
Тримулай Кришнамачаряа багш бол тэдгээр
мэргэдийн нэг билээ. 1900-гаад оноос өмнө
эмэгтэй хүн ч йог хийх хориотой байлаа. Харин
Т.Кришнамачаряа багш эр, эм аливаа хүн
нийтээр йог хийх боломжийг нээсэн. Тэрээр
эрдэмтэн, хувилгаадын удамтай язгууртан
гэр бүлд төрж, өссөн бөгөөд йогийн мөрөөр
замнан Гималайн нуруунд долоон жил ном
үзээд буухдаа багшийнхаа захиасаар йогийг
дэлхийд дэлгэрүүлэх зорилго өвөртөлжээ.
Гэвч Т.Кришнамачаряаг буцаж ирэхэд
Энэтхэг улс колоничлогдож, уламжлалт йог,
аюурведыг мухар сүсэгт тооцон, хориглосон
байлаа. Номд гарамгай түүнийг цаг үеийн
хэцүү бэрх тойрсонгүй. Т.Кришнамачаряа
Майсурын Махаража хааны багш байсан тул
ихэс дээдэст үзүүлбэр үзүүлэх нэрийдлээр
ордонд амьдарч эхлэв. Махаража йог
заалгангаа Кришнамачаряа багшаар үзүүлбэр
бэлдүүлж, Английн ихэс дээдэст илбийн мэт
йогийн үзүүлбэр сонирхуулдаг байлаа.
Энэтхэгийн уламжлал Английн колоничлолын үеэр эвдэрсэнд Майсурын хаан
Махаража маш их шаналах болсон тул
Т.Кришнамачаряа багш нь түүнд Виняаса
йогийн системийг зааж эхэлсэн байна.
1930-аад онд болсон энэ үйл явдалтай
давхцан Т.Кришнамачаряагийн шавь нар
нь багштайгаа хамтарч, Английн дээдэст
үзүүлбэр үзүүлж эхэлсэн юм. Энэхүү
үзүүлбэрт орчин цагийн йогийн үндсэн
төрлүүдийг үүсгэсэн Б.К.С.Айенгар, Шри
К.Паттаби Жоис, Десикачар нар байжээ.
Т.Кришнамачаряа багшийн үндсэн дөрвөн
шавь нь өнөө цагт түгээмэл тархсан аргуудыг
зохиожээ. Т.Кришнамачаряа багш Шри
К.Паттаби Жойсын хамт эртний Санскрит хэл
дээрх ном судрыг судалж байгаад Аштанга
Виняаса Йогийн системийг эртний Ведийн
олдвороос олжээ. Тэрхүү олдворыг цааш
үргэлжлүүлэн судлах ажлыг Шри К.Паттаби
Жоисд даалгаад, өөрөө зөвхөн ганцаарчилж
заадаг йогийн эмчилгээний төрөл болох
Вини йогоор гүнзгийрэн мэргэшсэн юм.
Энэхүү эмчилгээний йог нь орчин цагийн
нөхөн сэргээх болон эмчилгээний йогийн
суурь билээ. Тэрээр ганцаарчилж л йог
заадаг бөгөөд дан йогоор эмчлэн анагаах энэ
уламжлалаа Вини йогт үлдээж, аль ч хүйсийн,
хэнбугайд ч нээлттэй сайн дурын йогийн
студид хүмүүс дуртай цагтаа йогоор хичээллэх
боломжийг дэлгэрүүлэх ажилдаа шамджээ.
Иймээс л Т.Кришнамачаряаг дэлхий даяар
йогийн бүх багш нарын багш гэдэг.
Харин одоо 1900-гаад оноос хойш юу
болсонд анхаарлаа хандуулъя. Ямартаа
ч Майсурын Махаража хаанд зориулан
гаргасан йог нь Виняаса йог байжээ. Үүнээс
Виняаса иог үндэслэсэн юм. Стресс, дарамтад
өртөж, анхаарал төвлөрөл муудсан нөхцөлд
тохиромжтой амьсгал болон хөдөлгөөний
дасгалыг хослуулан хийдэг энэ арга нь
Виняаса гэх санскрит үгнээс гаралтай. Ви
буюу ухамсартайгаар, нияаса буюу аваачих,
нийлээд “онцгой газар аваачих” гэж утгачилдаг
ухамсартайгаар хөдлөнгөө сэтгэлээ тогтоох
арга буюу хөдөлгөөнт бясалгалын арга
ажээ.
Алив юмс хөгжлийнхөө явцад улам
сайжирсаар байдгийн жишгээр 1980-аад
онд Кришнамачаряа багшийн шавь Паттаби
Жойсд хичээнгүй зүтгэлтэй хоёр америк
шавь орсон нь Чак Миллер, Мати Эзрати
нар байлаа. Патаби Жоис эртний уламжлалт
аргаар Аштанга Виняаса йог заадаг. Энэ
нь дээр дурдсанчлан Т.Кришнамачаряа
багшийн хамтаар Ведээс олсон олдвор дахь
арга барил билээ. Паттаби Жоис тэдэнд
аштанга йогийг бусдад түгээхдээ уламжлалт
аргыг өөрсдийнхөөрөө шинэчлэн ашиглахыг
зөвшөөрсөн юм. Өдгөө Чак Миллер, Мати
Эзрати хоёрын шавь нараас бусад йогийн
багш нар уламжлалт арга хэлбэрээр заасаар
байна. Чак Миллер, Мати Эзрати нарын
энэхүү заах арга нь Иогавөркс хэмээх тэдний
үүсгэн байгуулсан йогийн сургуулийн стандарт
юм. Хэдэн ч цагт, ямар ч багш орсон бай,
тэрхүү алтан дүрмийг баримтлан заана.
Америкчуудын хувьд алив зүйлсийг шинээр
харах, нээлттэй чөлөөтэй шинэ технологи
нэвтрүүлэхдээ дэлхийд тэргүүлэгч гэдгийг
бид мэднэ.
Иймээс л тэднийг йогт шинийг
санаачлагч инженерүүд гэлцдэг.
Чак Миллер, Мати Эзрати нарыг Америк
болон баруунд йогийг дэлгэрүүлсэн топ багш
нарын тоонд зүй ёсоор оруулахын сацуу хойд
Америкийн йогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр
оруулсан гэдэг. Ялангуяа 1990-ээд оноос
хойших йогийн багш нарт гүнзгий нөлөөлсөн
юм.
Бүх амьдралаа йог заах арга зүй, багш
нарыг сургахад зориулсан Мати Эзрати 2019
онд Токио хотноо багшийн сургалтынхаа өдөр
нас барсан бөгөөд Нью-Йорк Таймс сонинд
түүний тухай нүүр дүүрэн нийтлэл гарсан
бөгөөд Мати Эзратийн хэлсэн үгний үнэ
цэнийг 12 сая доллараар үнэлж байлаа. Энэ
ч утгаараа түүний хамтрагч Чак Миллерийн
явуулж Сама Аштанга Виняаса йогийн сургалт
бол үнэлж баршгүй юм.
Уламжлалт йогийн нарийн, дэгтэй техникийг хөгжүүлж гаргасан тэдний сургалтын
хөтөлбөрөөр дэлхий даяарх хэдэн арван
мянган багш бэлтгэгдсэн.
Энэ сургалтыг Монголдоо явуулах ховор
тохиол багшийн Монголд морь унаж үзэх
энгийн хүслээс үүдэлтэй. Тэрээр жил бүр
дэлхийн тойрон, Шанхай, Бээжин, Парис,
Италийн Турин, Португалийн Лиссабон,
Грекийн Наусса гэх мэтээр тивээс тивд аялан
сургалтаа явуулдаг. Чак Миллер энэхүү
сургалтаа 2022.08.15-08.21-ний хооронд
долоо хоногийн хугацаанд Намастэ Йогийн
сургуульд хийх гэж байна. Сургалтад 2-3 жил
йогоор хичээллэсэн хүмүүс болон йогийн
багш нар хамрагдах боломжтой.
Тэрээр хичээнгүй даруу зантай тул
сургалтаа аль болох олон цаг хүргэхийг
хичээнэ хэмээсэн юм. Чак Миллер багш
Монголд 08.12-нд хүрэлцэн ирэх гэж байна.
Шавь бид бэлэн болж, багш хүрэлцэн ирэх
нь ээ!
Хүндэтгэсэн,
Намастэ Йогийн Сургалтын Төв
99102940, 94057077