Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор автобусны буудлуудыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Энэхүү ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг сард найман удаагийн давтамжтайгаар угааж, халдваргүйжүүлэх бөгөөд аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Дээрх ажлыг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.