Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын харцага Х.Гантулгаар тав давлаа.
Аймгийн заан Ц.Бямба-Отгон нь улсын цолны тааварт бичигдэж байсан бөгөөд улсын аварга Д.Сумъяабазар өчигдөр МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө түүнийг сайн барилдана хэмээн харж байгаагаа хэлсэн юм