Монголд анх удаа Боловсрол эвсэл, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Тува ээж ТББ, Чинагийн Галсан сан, Монголын Тувачуудын нийгэмлэг хамтран Тува үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр үндэстний цөөнхийн хос хэл, соёлын өнөөгийн нөхцөл байдал, боловсролд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ, шаардлага, бодлогын зохицуулалт, хийдэл болон шийдвэрлэх арга замыг талаар хэлэлцэх юм.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын ахлах референт З.Өнөржаргалтай ярилцлаа.
-Монгол улсын хүн амын цөөнх болсон үндэстэнүүдийн талаар яривал ?
-Монгол улсын хувьд Юнескод бүртгэлтэй үндэсний цөөнх гэж гурван үндэстнийг авч үзээд байна. Нэгдүгээрт, Казах, Цаатан, Духа зэрэг үндэстнүүд орно. Үндэсний цөөнхийн онцлогт соёл, шашин, заншил, эх хэлээ авч үлдэх соёлын асуудал яригддаг. Үндэсний цөөнх болж байгаа бидэнд яахын аргагүй хамгааллын асуудлуудч мөн чухал байдаг.
-ХЭҮК-оосүүнд чиглэсэн судалгаа, мэдээлэл хэрэгжүүлж байгаа ажил бий юу?
-ХЭҮК үндэсний цөөнхийн эрхийн мэргэжилтэн дээр гурван удаагийн судалгаа шинжилгээний ажил хийж их хуралд оруулсан байдаг. Нэгдүгээрт, үндэсний цөөнх тэр дундаа хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалахад хамгийн түрүүнд орчин нөхцөлийн асуудлуудыг бүрдүүлэх ёстой. Орчин нөхцөл нь тухайн хүүхдийн сурч боловсрох хос хэлээ эзэмших, сургалтын хэрэглэгдэхүүн гэх мэт ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг хэд хэдэн удаагийн илтгэлээр гарж ирсэн. Мөн бид үндэсний цөөнхийнхөө аж амьдралын онцлог болоод нийгмийн амьдралд хэрхэн оролцох тал дээр бодлогын саналуудыг гаргаж байсан.
-Аль нэг үндэстэн дээр голчлон хийсэн судалгаа байгаа юу?
-Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний цөөнхийн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Тува үндэстэн дээр хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Мөн Казах хүүхдүүд өв соёлоо дээдэлж домбор гэх хөгжмийн зэмсгийг хэрэглэдэг. Харин Монголд морин хуур тоглодог.Тэгэхээр үндэсний соёлоо авч үлдэхийн тулддомбор тоглох уу, морин хууртоглох уу гэсэн асуудал хүртэл гарч байна. Өмнө жил хүний эрхийн олон улсын өдрөөр Ерөнхийлөгчийн ивээл дор хүний эрхийн чуулган зохиогдсон. Энэ форумд урт, богино хугацаанд хэрэгжүүлэх зөвлөмжийн асуудал болоод их хуралд оруулж байгаа хос хэлний бодлогыг одоо байгаа боловсролын багц хууль дээр суулгаж өгөх, ингэснээрээ нийгмийн хэм хэмжээ дэг журам тогтохоос гадна соёлыг бүрдүүлж байдаг болохоор хэвшүүлээд ирэхээр яг үндсэн зарчмуудыг тодорхойлж өгөөч гэдэг зүйлийг хуульд тусгаж өгсөн.
-Ер нь Тува хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл хэр бүрдсэн гэж харж байгаа вэ?
-Хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч боловсрох нь ахуйн нөхцөлөөс эхэлдэг. Тува хүүхдүүд гэрээсээ алслагдмал байдаг учир тэдэнд зориулсан дотуур байрны асуудлын талаар бас ярих хэрэгтэй. Дотуур байр нь дэг журамтай, соёлтой, асран хамгаалагч, сэтгэлзүйч гэх мэт бүх төрлийн үйлчилгээ цогцоороо хүрч байх ёстой. Энэ хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний бодлого хэрэгтэй байна.
-ХЭҮК хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ?
-ХЭҮК-ын шинэ бодлогын түвшинд боловсрол, эрүүл мэнд гэсэн хоёр том салбарт ажиллаж байна. Боловсролын салбарт хүний эрхийн асуудал, боловсролоор дамжиж хүний эрхийг хангана гэсэн хоёр том концевц байдаг. Тэгэхээр боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлыг бид бий болгож тэнд сурах, суралцах бүх асуудлыг цогцоор нь гүйцэтгэх ёстой. Тэгж байж тэнд байгаа багш ажилчид, хүүхдүүдэд сурах таатай орчин нөхцөл, хүндлэл, хүний эрхийг зөрчихгүй байх явдал, хүний эрхэнд суурилсан хандлага , хүүхдэд ээлтэй бодлого энэ бүхэн явагдана. Харамсалтай нь алслагдмал бодлогын хөдөөгийн хөгжлийн бодлогын асуудал орхигдоод байгаа нь ялгарч байгаа юм. Хүний эрхийн боловсролын тогтолцоо албан тогтолцоонд бүрэн гүйцэт ороогүй албан бусаар явж байдаг тогтолцоо. Одоо тэгээд албан тогтолцоондоо хүний эрхийн боловсролыг аль хэмжээнд хаана нь бүрэн гүйцэт сургах юм бэ гэдгээс л эхэлнэ дээ.
М.САЙНЗАЯА
Т.ИЧИНХОРЛОО
Г.ЧИМЭДЦОГЗОЛ