Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар гавьяат дасгалжуулагч, олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томиллоо.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.
Д.Жаргалсайхан нь БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард болсон олимпын VIII чуулганаар олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.