Монгол улсад өдөрт 44 хос гэрлэдэг ч, 9 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Тодруулбал гэр бүл цуцлалтын тоог өмнөх оныхтой харьцуулбал 9.6 хувиар өссөн байна. Харин гэрлэлтээ бүртгүүлж буй нас 26-29 насныхан 72 хувийг эзэлж байгаа аж.
Гэр бүл цуцлалтыг хугацаагаар нь авч үзвэл (2021 оны мэдээлэл)
- 1-3 жил хүртэл 334
- 4-6 жил хүртэл 373
- 7-9 жил хүртэл 467
- 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан 2,142 хос гэр бүлээ цуцлуулсан байна.