Categories
гадаад мэдээ нийгэм

Их Британийн Хатан хаан парламентын нээлтэд оролцохгүй DNN.mn

Букингемийн ордон даваа гарагт хатан хаан Элизабетыг “хөл дээрээ зогсох гишгэх хөдөлгөөн хязгаарлагдмал болсны учир” парламентын нээлтэд оролцохгүй гэж мэдэгдлээ.

Түүний оронд хунтайж Чарльз оролцож, өнөөдөр эхлэх парламентын нээлтэд үг хэлэх аж. Мөн хатан хааны ач хүү хунтайж Уильям анх удаа Төрийн энэ ёслолд оролцох төлөвтэй байна.

Хатан хаан төрийн тэргүүний хувьд ёслолын ажиллагааны эхэнд үг хэлдэг уламжлалтай. Гэсэн ч хатан хаан 1963 оноос хойш анх удаа энэ уламжлалыг өнжиж байна гэж Британийн BBC телевиз мэдээлжээ.

Өнгөрсөн сард 96 нас хүрсэн хатан хаан сүүлийн үед таяг тулж явж байгаа нь ажиглагдах болсны зэрэгцээ олны өмнө гарах нь илт цөөрсөн.

Түүний хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тохиолдуулан энэ жил олон төрлийн ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэвч эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, тэр болгон ёслол оролцох боломж Хатан хааны хувьд хязгаарлагдмал байх төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *