Categories
мэдээ цаг-үе

DNN-СУРВАЛЖИЛГА: ​Сошиал мэргэжлийн сэтгүүлзүйг хүнд байдалд оруулж байна DNN.mn


Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. ЮНЕСКО-гоос сэтгүүл зүй, сэтгүүлчдийг цахим халдлагаас чөлөөлөх нь дэлхий нийтийн хамтын, хамгийн том асуудал болсныг зарласан бөгөөд тус өдрийг олон улсад “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Арга хэмжээнд МСНЭ-ийн 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар болон нийслэлийн 500 гаруй сэтгүүлчид оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээсэн юм.

No description available.

Форумыг нээж Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Эх сурвалжаа хамгаалах, нийгмийн сайн сайхныг чухалчлан үзэх, хүн чанар, шударга ёсыг эрхэмлэх зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох үндэс, сэтгүүлч та бүхний нэр хүндийн баталгаа болох учиртай. Улаанбаатар хоттой холбоотой үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, нийслэлийн хөгжил дэвшил, Улаанбаатар хотын иргэдийн амар тайван амьдрах боломжийн төлөө хамтран ажилладаг та бүхэнд гүнээ талархъя” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

No description available.

З.Боргилмаа (МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч): Сэтгүүл зүй үзэгчдээ, уншигчдаа, даган цахим талбар лууорсон нь зөвхөн сэтгүүл зүйд хөгжих бололцоог нээхээс гадна хүн болгонд мэдээлэл үйлдвэрлэгч, боловсруулагч, түгээгч байх боломжийг авчирсан. Ингэснээр мэргэжлийн сэтгүүлзүй хүн болгонтой мэдээллийн тавцангаа хуваах нөхцөл байдал руу шилжсэн. Сүүлдээ энэ нь бүслэлт болж хувирч байна. Сошиал дахь эх сурвалжгүй, эмх замбараагүй мэдээлэл нь мэргэжлийн сэтгүүлзүй болоод нийгмийг, иргэдийг хүнд байдалд оруулж байгаа. Мөн мэргэжлийн тавцангаа хуваахын зэрэгцээ сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оршин тогтнодог гол үндэс болсон зар сурталчилгааны орлогоо бас цахим талбартай хуваалцаж эхэлсэн. Дээр нь цар тахлын нөлөө эдийн засгийн нөхцөл байдлыг сулруулснаас үүдэн сэтгүүл зүйн мэргэжлийн чанар суларсан. Сэтгүүл зүйн мэргэжлийн салбар сулрахын хэрээр сошиал дах мэдээллийн эмх цэгцгүй байдал нь нийгмийг хар бараан зүйл рүү дагуулна. Тиймээс энэ асуудалд дэлхий дахинаараа анхаарал хандуулж байгаа юм. Мөн ЮНЕСКО энэ жилийн уриалгадаа сэтгүүл зүйг санхүүгийн хувьд боломжоороо дэмжихийг, дэмжихдээ сэтгүүл зүйг ямар нэгэн мэдээллийн агуулга цензур шаардахгүй, барьцаа баталгаа шаардсан тусламж биш цэвэр нийгмийн сайн сайхны төлөөх хөрөнгө оруулж дэмжих ёстойг сануулсан.

Цар тахлын улмаас дэлхий дахинд хэвлэл мэдээллийн орлого 50 хувиар буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоожээ.

No description available.

Ж.Батбаатар (МУБИС-ын НХУС-ийн захирал, МСНЭ-ийн сургалт, судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч, доктор, профессор): Хэвлэлийн эрх чөлөөний индекс тогтоодог олон улсын судалгаагаар Монгол улс өнгөрсөн жилээс 22 байраар ухарч 90-р байранд орсон байна. Энэ нь олон улсад Монгол улсын хэвлэлийн эрх чөлөө, ардчилал ямар түвшинд байгааг харуулжбайна. Монгол улс 1999 онд анх хэвлэлийн эрх чөлөөтэй орны тоонд нэг л удаа орсон. Түүнээс хойш хагас эрх чөлөөтэй орны тоонд орсоор ирсэн. Мөн олон улс оронд цар тахлын нөхцөл байдал болоод бусад зүйлтэй холбоотойгоор хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн салбарын санхүү болоод орчин таатай биш байгаа. Монгол улсад цар тахлын үеэр хэвлэл мэдээллийг тодорхой хэмжээгээр үйл ажиллагааг нь хязгаарлах, эрх чөлөөний үзүүлэлтүүдийг бууруулах алхмуудыг хийсэн.Харин бусад олон улс орон онцгой байдлын үед чөлөөт хэвлэлүүдийг өөр өөрийнхөө шугамаар мэдээллээ авч, дамжуулж бодит мэдээллийг хүргэх нь илүү үр өгөөжтэй гэж үздэг.

Форумын төгсгөлд МУБИС-ын НХУС-ийн захирал, МСНЭ-ийн сургалт, судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч, доктор, профессор Ж.Батбаатар, Зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэг, NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг, Цахиур.мн сайтыг үүсгэн байгуулагч Ц.Анхзул, Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах Н.Сугар нар “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

No description available.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *