Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ угтах, үдэх хаалга хийлгэх ажилд 100 сая төгрөгийн тендер зарлажээ. Тус тендерийн өртөг орон нутгийн хөгжлийн сангаас гарах юм.
Тендерийг 2022 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 30 минутад зохион байгуулах аж.