Барилгын салбарын шилдэг ААН, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулдаг “BARILGA EXPO 2022” үзэсгэлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Тус үзэсгэлэн яармаг нь Барилгын материал, техник технологи чиглэлээр дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Харин шинэ орон сууц, хаус дизайны чиглэлээр тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Мишээл экспо” төвд зохион байгуулагдах аж.
Үзэсгэлэнгээс барилгынматериал, техник технологийн үзэсгэлэн, яармагаас барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтэрсэн шинэ техник, технологи, албан ёсны дистрибьютер компаниуд болон дотоодын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн, барилгын материалтай танилцах боломжтой бол Шинэ орон сууц, хаус дизайны үзэсгэлэн, яармагаас ипотек, компанийн болон хувь лизингээр худалдан авах боломж бүхий хаус болон шинэ орон сууцны 60 орчим шилдэг төслүүдтэй танилцах, амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлуудийг үзэж сонирхох боломжтой.
Уг үзэсгэлэнд барилгын салбарын ЖДҮ эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчид, импортын худалдаа эрхлэгчид, шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид гэх мэт 250 орчим ААН оролцож байгаа аж.