Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг жилийн турш үргэлжилнэ DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 1-нд орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан байгаа. Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. Мөн орон нутагт 15 аймгийн нэгдсэн эмнэлэг дээр дэмжих төвийг байгуулсан. Зарим аймгуудад мөн адил дэмжих төвийг ашиглалтад оруулж ажиллаж байна. Дэмжих төв гэдэг нь эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр хангагдсан өрөө гэж ойлгож болно. Малчин, оюутан зэрэг тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд 2019 оноос хойш даатгалаа төлснөөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэг тогтсон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Харин эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах гэж байгаа бол бусад эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа. Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна” гэсэн мэдээлэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *